МУГТ М.Уранцэцэг финалын шатанд Италийн Франсеска Миланиг ялан алтан медаль хүртлээ. Өмнөх Ташкентын их дуулгад түрүүлсэн тэрээр ийнхүү хоёр их дуулгад дараалан, нийт 7 дахь их дуулгадаа түрүүллээ.

Тэд өмнөх Ташкентын их дуулгын хэсгийн аваргын төлөөх барилдаанд таарахад М.Уранцэцэг илүүрхэн давсан билээ.