Монголын улс төрчид оффшор бүсэд данс эзэмшдэг талаар дуулиан дэгдэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Батболд “оффшорт бүртгэлтэй компани, данс аль нь ч байхгүй” хэмээн мэлзэж ирсэн.

Сү. Батболд болон түүний хүү Б.Баттүшиг нар нь “Дойче” банкинд оффшор данстай болохыг баталж, 2008.12.18-нд тус банкны Харилцааны менежер Юань Ванг ийм бичиг хийж байжээ. Нью-Иоркийн шүүхийн албан ёсны сайт дээр гарсан бичгийн агуулга:

ДОЙЧЕ БАНК

Зөвхөн бидний хооронд бөгөөд нууц 2008 оны 12 срын 18, Хонг Конг Батболдын Баттүшигийн хувьд: Манай үйлчлүүлэгч Сүхбаатарын БАТБОЛД нь (паспортын дугаарыг нууцалсан) 2005 оноос хойш манай банкны өндөр үнэ цэнэтэй хэрэглэгч юм. Батболдын БАТТҮШИГ (паспортын дугаарыг нууцалсан) нь ноён Сү.Батболдын том хүү болно. Би Б.Баттүшигийг 2005 оноос хойш мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд ноён Сүхбаатарын БАТБОЛД банкны дансны хувьд бидний шаардлагад нийцэж байсан. Түүний хувьд ямар нэг зөрчилгүй, итгэлтэй үйлчлүүлэгч гэж бид үздэг. Гэвч энэ албан бичгээр бид ямар нэг баталгаа гаргахгүй, өөрөөр хэлбэл баталгаа биш юм. Энэ тодорхойлолтыг зөвхөн хязгаарлагдмал хүрээнд ашиглаж болох бөгөөд энэ бичгийн хувьд манай банк, мөн банкны аливаа ажилтан ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Хүндэтгэсэн, Юань Ванг Харилцааны менежер

Жич: Албан бичгийг бүрэн эхээр нь хавсаргав

Б.Отгон