Шадар сайд С.Амарсайханы эхнэр, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо халдварын голомтоос тусгаарлагдахгүй гарчээ.

Тодруулбал, түүний аав, ээж нь коронавирусын халдвараар өвчилж ХӨСҮТ д тусгаарлагдсан байна. Ч.Ичинхорлоо аав, ээжийгээ сахин а  гэж ХӨСҮТ-ийн “Улаан бүс”-д орсон боловч орчин нөхцлийг нь голоо д , нэг хоноод гарчээ.

Энэхүү мэдээллийг шадар сайд ч ХӨСҮТ ч үгүйсгэж чадаагүй. Харин “хэргийн эзэн, хэнгэргий н дохиу р ” болсон Ихо л өөрийгөө өмөөрүүлэ х  тактик хэрэглэсээр өнөөдрийг хүртэл гүрийсээ р  байгаа.

Энэхүү үйлдэлд хэн ч хариуцлага хүлээгээгүй. ХӨСҮТ-ийн хөөрхий хэдэн ажилтан даргадаа “дэглүүл ж ” байгаа гэх яриа бий.

Ямартай ч энэ хэргээс хойш нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нэг удаа шинжилгээ өгсөн.

Одоогоор хариу нь гараагүй байна.

Шинжилгээний хариу ингээд удаад эхлэхээрээ халдвартай болох нь батлагддаг. Нөгөө талаас ачаалал ихтэй байгаа болохоор хүлээгддэг сөрөг талтай.

Ачаалал ихтэй байгаа болохоор шинжилгээний хариу ийнхүү гарахгүй 4 дахь өдрийнхөө нүүрийг үзээд удаж байх магадлалтай юм.

Харин өөрийгөө тусгаарласан гэж байгаа хүн Нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн нь анхаарал татаж байна.

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн хувьд өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн удаа шинжилгээ өгсөн юм.

 

 


Эхний гурван хариу сөрөг гарсан ч хамгийн их хүлээлт үүсгэж буй хариу гараагүй нь ийнхүү ‘сэжи г ’ төрүүлж байгаа юм. Шадар сайдын эхнэрийн шинжилгээний хариу хэрхэн гарсан талаар бид эргэж мэдээлэх болно.