Олимпийн аварга найзыгаа түрээд явж байгаа энэ хөөрхөн зургийг хараад, бас сайтуудын мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншаад “Энхбат начин их сайн хүн бололтой” гэж бодов. Хурдан эдгэ ж , эрүүл саруул болохыг ерөөе.

Харин сэтгэгдлүүдээс үзвэл Түвшинбаяр аварга маш му у хүн бололтой. “Хар багаасаа найзалсан хоёр” хэмээн олон хүн баталжээ. “Найзаар нь хүнийг тань!” гэж Монголчууд ярьдаг.

Хэрэв Энхбат начин сайн хүн бол Түвшинбаяр аварга ч муугү й л хүн байх ёстой.

Хүн өөртэйгээ адилхан хүнтэй л он удаан жил нөхөрлөдөг биш үү? Зүрх сэтгэлээрээ тэс өөр хүмүүс 10 байтугай 5 жил ч хамт байж тэсэхгү й . Нэг нь бурха н, нөгөө нь чөтгө р байвал яаж ийм олон жил зам мөр нийлэх билээ. Тэгэхээр л, Түвшинбаяр хэрэв “чөтгө р “ мөн бол Энхбат бас “чөтгө р ” болж таарах гээд байна л даа.Энэ бяцхан жишээнээс дүгнэхэд л яг одоо бид туйлширч байна.

20-иод жилийн өмнө нэг яруу найрагч залуу нөхрийг маань ноцто й гэмтээсэ н юм аа. Олуулаа ярьж хөөр ч , хундаг а тулга ж суутал тэр залуу Аюуртай санаа нийлээгүйдээ шаралха н , уурлаа д гарч явсан ч гэнэ т  буцан орж ирснийг хэн ч анзаараагүй байдаг. Ингээд, цаашаа хараад сууж байсан нөхрийн маань толгой дээр шар айрагн ы , том аяга хагалчихаа д хар хурдаараа гүйгээд алга болжээ. (Хамт сууж асан нөхөд нь хожим надад ярьсан л даа) Шар айрагн ы, өндөр, шилэ н аяга маш зузаан, бөх бат байдгийг бүгд мэднэ. Тийм аяга хагарса н гэхээр ямар их хүчээр цохисо н нь тодорхой.

“Санаандгү й байхад араас чанг а цохичихо о  л зугтчихла а . Аймаар өвдө ж , уур хүрээд хойноос нь хөөсөн ч мөстсө н , машин зам дээр халтир ч унаад… тэгээд гүйцсэнгүй” гэсээр нөхөр маань гэртээ ирсэн.

Цохиулсныха а дараа цу с гарч байгааг анзаараагүй учир Аюур малгайгаа шууд өмсчихөж. (Өвөл байсан.) Найзууд маань бүгд араас нь гүйлдэж гарсан тул харанхуй гудамжинд хэн ч цу с урсаж буйг анзаарсангүй, тэгээд л тарцгаажээ. Нөхрийн минь ороолт, малгай, цамц, хүзүү, нуруу бие нь будагдчихса н юм шиг л улаа н болчихсон байсан. Түргэний н машинаар гэмтлий н эмнэлэг т очиж, маш олон оёдо л тавиулса н  даа. Одоо ч Аюурын толгойд оёдлы н , урт сорв и болон овгор товгор бий.

Харин “гэмтэ н ” маань уучлал гуйх байтугай утсаа ч авахгүй алга болчихов оо.
Гэвч бид цагдаа д мэдүүлээгү й , гомдол гаргаагүй. Сарын дараа, хэвлэлийн хүрээлэнд болсон нэг хуралд мань “гэмтэ н ” ирчихсэн сууж байхад Аюур өнөөх хурлыг хөтлөхөөр яваад оржээ. Хэн орж ирснийг мэдээгүй түүнийг хүнтэй яриад, цааш хараад сууж байхад Аюур нуруунаас нь гэнэ т тэвэр ч аваад “Араас гэтэж толго й хагалн а гэнэ ээ, чинийхийг одоо хагалаа д өгье л дөө” гэж чанга хэлсэнд царай нь зэвхи й дагаад л явчихаж. Гэвч ингэж хэлчихээд л Аюур инээчихсэн д өнөө залуу хариу тэвэр ч аваад эвлэрцгээсэ н юм.

Тэр үед FB гэж байсан бол би тэр залууд уурласа н , гомдсондо о даруй поост бичээд, мөнөөхөн “зугтаг ч “-ийг нийгэм даяараа шүү н хэлэлцэ ж, мань эр маш их доромжлуула х байсан нь тодорхой.

“Азаар” тэгэхэд “хүн бүхэнд үгээ хэлэх боломж” байгаагүй юм. Хүссэн үедээ хүссэн үгээ хэлэх эрх чөлөө заримдаа өөр олон боломжийг биднээс булаада г , хаада г ч байж магадгүй.

20-иод жилийн өмнө “нийгмийн сүлжээ” байгаагаагүй тул яруу найрагч залуус асуудлаа нийгмээр шийдүүлээгү й  юм. Тодруулбал, өөрсдийн ухаан бодлоор, зүрх сэтгэлээр асуудлуудаа шийдэх нэг өвөрмөц “боломж”… (Биднийг жинхэнэ ёсоор насанд хүрэхэд тус болж байсан өвөрмөц зам 🙂 )
Тиймээс ч ханийг минь ноцто й гэмтээсэ н залуутай эвлэрэ х , уучла х хүнлэг боломж бидэнд гарч. Тиймээс ч уур уцаара а барь ж чадаагүй яруу найрагчид уучлагдах боломж гарч. Гомдо л хорсолгүйгээ р асуудлыг дуусгах, харилцаагаа авч үлдэхийн тулд тайвширцгаа х цаг хугацааны боломж…

Түвшинбаярын хувьд ууры н мунхагаа р нөхрөө гэмтээсэ н тул шийтгэлэ э хүлээх нь тодорхой. Харин бидний хувьд алдаа хийсэн нэгэндээ ч “харги с бус” сэтгэлээр хандаж сурах эсэх нь тодорхойгүй л…

Эвдрэлцсэ н хүмүүсээс эвлэрэ х боломжийг нь булааж авахгүй байх… Үүний тулд хэн хэнийх нь сэтгэлд шивсэ н дором ж муу үгсийг бичихгүй, хэтэртэ л хэлэлцэхгүй байх…

Тийм ч хэцү ү биш хүнлэг хандлага…

Л.Өлзийтөгс