ХУД-ийн нутаг дэвсгэр АПУ компаний зүүн хойд уулзвар дээр өчигдөр орой Приус маркийн автомашиныг, ниссан тина маркийн автомашин баруун талаар нь орж толийг нь шүргээд замын хашлага даван, хашаа мөргөсөн осол гарчээ.

Тус Ниссан тина маркийн автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг түргэнээр ГССҮТ-д хүргэсэн байна.

Түүний согтуурлын зэргийг шалгахад 1.31 гарсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Б.Пүрэвдорж гишүүний уруул язарснаас өөрөөр биеийн байдал нь тайван байгаа аж.