Хөл хориотой энэ өдрүүдэд короновирусын эсрэг эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа нар нэгэн зорилго дор нэгдэж өөр өөрийн үүргээ гүйцэтгэж яваа.


Гэтэл зарим цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхээр явж буй эмчийнхээ ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтыг хураан авсан явдал гарсан байна.

Энэ тухай фэйсбүүк хэрэглэгч Bayarmagnai S Myangan өөрийн цахим хуудаснаа “ЧДийн цагдаагийн ажилтан М…..ажил руу явж буй эмчийн үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт хурааж аваад маргааш надаас очиж аваарай гэнэ.

Дайны талбарт ч гэсэн эмчийг буудчихгүй ажлыг нь хийлгэдэг билээ. Төрийн нэр барьсан ёс зүйгүй, УОК ийн шийдвэрийг иргэддээ олигтойхон хүргэчих чадваргүй дээрэлхүү, харьцааны соёлгүй цагдаатай хоёрдохь удаагаа таарлаа. Цагдаад ёс зүй гэж байдаггүй юмуу.

Эмнэлэг эмч хоёрын ажлыг огтхонч ойлгодоггүй нөхөд төрийн цагдаагийн н нэрийг сэвтээж байна. Ядаж миний Нийгмийн даатгал үзэж болно доо. Шийдвэрийг иргэддээ зөв хүргэх хэрэгтэй.

Цагдаа та эмч, эмнэлэг хоёроо улан доороо гишгэчихээд хэний төлөө яах гэж зогсож байна. Ард чинь амь нас нь дээсэн дөрөөн дээр зовж буй иргэдэд чи биш би хэрэгтэй шүү.

@Narantsetseg Bazarragchaa
Ямар хөлдүү цагдаа бэ” хэмээн бичсэн байна.