УИХ-д хорт хавдар эмчилдэг гэдгээ ярьж, хамгийн цэвэрхэн тодотголтой нэр дэвшигчээр тодрон, “Ногоон гэрлээр” шахуу орж ирсэн хүн бол Ж.Чинбүрэн. Тэгвэл “Мөнгөний урсгал” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа Ж.Чинбүрэн гишүүнтэй холбоотой баримтуудыг дэлгэв.


Тэрээр “Ж.Чинбүрэн гишүүнд харуулсан баримт!!!

Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу?
2014 онд Ж. Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч байхдаа М.Билэгтийн “Ачлал Оточ” эмнэлэгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж,эмнэлгийн барилгыг ашиглах түрээсийн гэрээ байгуулан, менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцлийг хангах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд

2014.03.20-д 5,000$

2014.11.05-д 30,000$

2014.12.30-д 25,000$ …

2014.09.08-д 18 сая 340 мянган төгрөг…
гэх мэтээр 80,000 орчим мянган доллар / 200 гаруй сая төгрөг / авсны л баримтыг би өөрт нь үзүүлсэн. Ж.Чинбүрэн эмч “ зөвлөх үйлчилгээний гэрээ “ , “шилжүүлсэн хуулга өөр “ гэж хэлсэн. Та бүхэн өөрсдөө хар даа!!!!


Гэрээ юу? Мөнгө шилжүүлсэн хуулга уу” хэмээн бичжээ.