УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна.

Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна.
Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн “Оргилын” хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж,

шинээр сонгогдсон “Сөүл”-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зургаан тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна.


Тэдний араас Б.Дэлгэрсайхан 4,1 тэрбум,

Ц.Анандбазар 2,7 тэрбум,

Сү.Батболд хоёр тэрбум,

“МАН”-ын дарга У.Хүрэлсүх 1,7 тэрбум,

Н.Учрал 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

гэж Хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ дурьджээ.