“Овжин охид” киноны Сампилийн дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзориг өдгөө Маск продакшний үндсэн жүжигчдийн нэг.

Сүүлийн хэдэн жил нэлээдгүй жин нэмсэн тэрээр хөл хорионы үеийн ашиглан жингээ хасч эхэлжээ. Тэрээр өнгөрсөн жил хамтлагийнхаа жүжигчин Чулуунцэцэгийн барьсан кето дэглэмийг барьж 8 кг жин хасаад “Нийслэл хүүхэн” кинонд тоглосон байдаг.


Жүжигчин залуу өглөө бүр ногооны шейк, өндөгний цагаанаар өглөөг эхлүүлдэг болсон гэнэ. Хөл хорио тавигдахтай зэрэгцэн дараагийн уран бүтээлдээ орох учир жингээ хасч турахаас өөр аргагүй болоод байгаагаа ойр хавийнхандаа илэрхийлдэг болжээ.