Дэлхийг хамарсан цар тахлын хүрээнд монголчууд бид хот хөдөөгүй гэр гэртээ хашигдаж буй.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард дуулиан шуугиантайгаар УИХ-ын танхимын гишүүдээ сонгосон бол энэ жил улсаа удирдах дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. Гэтэл ковидын тархалт газар авч шинэ тохиолдолд өдөр бүр 1000 хол давсан тоотой, нас барсан хүний тоо өдөр бүр 10 дотори гарч байна. Ийм цаг үед Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Эрүүл мэндээс илүү улс төр ч гэж юу байхав дээ.

Манай эрх баригч намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулаад эхэллээ. Зарим нь энэ чигээрээ сонгуулиа зохион байгуулъя гэж байхад, ихэнх иргэд “СОНГОЛТГҮЙ СОНГОЛТ” болох нээ хэмээн сэтгэл дундуур буй. Ирэх нэг жилийн хугацаанд эдгээр нэр дэвшигчдийнхээ шаансыг сонжингоо, ганц жил Ерөнхийлөгчгүй өнжвөл яадаг юм бол оо? Ирэх жил Ковидынхоо учир начирыг олно биз, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийнхээ ухаан, үнэн мөн чанарыг таних биз ээ….