Өдгөө “Ододтой бүжиглэе” шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаа дуучин С.Наран өөрийнхөө уян хатан байлгадаг хөдөлгөөнийг цахим хуудаснаа дэлгэжээ. Энэхүү хөдөлгөөнийг хийх гэж 21 хоног тасралтгүй хөдөлмөрлөсөн гэдгээ ч нуусангүй.


Тааз, гар хөлийн уян хатан байдлыг илэрхийлэх энэхүү хөдөлгөөний талаар “Энэ хөдөлгөөнийг хийж сурах гэж хэдэн зуун удаа давтдаг. Өөрийгөө хараад бага багаар зассаар биеэ мэдрээд ирсэн шүү” гэжээ.


Мөн уг хөдөлгөөнийг урагшаа хойшоо алхалттай хослуулаад 21 хоног өдөрт 30 минут хийхэд бие нэлээд цэгцэрч ирдэгийг онцолжээ.


Ташрамд дуулгахад, С.Наран бүжгийн ашиг тус, зөв хооллолтоор 35кг жин хаяж одоогийн бие галбираа олсон гэдэг шүү.