“Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ы жүжигчин Ц.Ганзориг эсрэг талын дүр бүтээхийг мөрөөддөг гэнэ шүү.

Тэрээр энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Уран бүтээлч хүн байнга шуналтай, хүсэл мөрөөдөлтэй байж амжилтад хүрдэг. Би кино хийж үзье гэж зориод сая кино хийж үзлээ. Алдаж, оносон ч кино бүтээл хийх сайхан юм. Цаашдаа түүхэн дүрд дүрээ мөнхлөх юмсан, эсрэг талын дүрд тоглочих юмсан гэсэн бодол байгаа.


Бодоод байсан чинь би эсрэг талын дүрд ерөөсөө тоглож байгаагүй юм билээ. Эсрэг дүр бүтээх бодлоо биелүүлнэ ээ. Ер нь өөрөө сайхан сэтгэлтэй учраас дандаа сайхан дүрд тоглодог байхгүй юу” хэмээн ярьжээ.