#HAPPY_FLOWERS Захирал Э.Ууганцэцэ daam.mn сайтад ярилцлага өгчээ.

“Positive Mongolians” Төвшөө Дөлгөөн нарын гомдлоор 272 сая төгрөгөөр торгуулса н . Бүхнээ зараад ч олж чадахааргүй их мөнгө…

Анх компаниа байгуулж нээлтээ хийсний маргаашаас л оффисын түрээсээ олохын тулд айлуудын хивс угаах ажлыг гарынхаа арьсыг зулгартал хийдэг байжээ.

Гэрийн үйлчлэгч, асрагч гэх ажлыг хүмүүс зарц, боол гэж үзэн тэр бүр ойлгодоггүй байсан учир энэхүү үйлчилгээний ажлыг хөгжүүлэхийн тулд маш хүнд замуудыг туулж өнөөдрийг хүрсэн .

9-р ангиасаа л хичээлийнхээ хажуугаар айлын хүүхэд харж, гэрийн үйлчлэгчийн ажил хийж байсан тэрээр онц сурлагатан охин байв. Ийнхүү МУИС-д тэнцэж чадсан ч сургалтын төлбөр байгаагүй аж. Гэтэл нутгийнх нь удирдлагаас онц сурлагатай хэмээн төлбөрийг нь дааж байжээ.

 

Оюутан байхдаа хичээлийн хажуугаар айлд ажиллаж байсан тэрээр төгсөөд мэргэжлээрээ ажиллах гэхээр сайн сурч чадаагүй гэж өөрийгөө голж байв. Ингээд багаасаа хийж сурсан ажлаа бизнес болгож гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зуучилдаг компаниа байгуулан өнөөдрийг хүртэл ес дэх жилдээ ажиллаж байна .

daam.mn

Бичлэг үзэх