Л.Мөнхбаясгалан: Улс орныг удирдахад эхнэрийн гоёор удирддаггүй

Сүүлийн үед цахим орчинд Ерөнхийлөгчийн сонгууль албан бусаар эхэлсэн гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчид эхнэр, гэр бүлээрээ гангарах болсон бөгөөд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан уг асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Анх Сү.Батболдын авгайг эрдэмтэй ухаантай балетад нугасгүй, урлагийн өндөр мэдрэмжтэй гээд л дагаж хөөрцөглөсөн. Бүүр анхан Н.Энхбаярын авгайд Чөлөөт хэвлэл сангаараа дурлаж хожим Засгийн газрын сайдууд винонд нь гүйдэг болсон. Цолмон хатагтай ч удам судар сайтай, нэртэй айлын зүстэй охин байлаа. Ч.Сайханбилэгийн эхнэрийг мисс гээд л алга ташсан. Хожим хүний аминаас үнэтэй алмас эрдэнийн дэлгүүртэй шулам болгож хувиргасан. Н.Алтанхуягийн эхнэрийг мөн л дүүхэлзсэн өндөр царай зүс сайтай манай улсын нүүр царай байхад яаг тохирно гээд л дэвхэрцгээсэн хожим хөөрхийг хил дээр саатуулахад улсаараа муулсан… 2017 онд М.Энхболдын гэргийг мэтгэлцээн дээр хүртэл “ Таны эхнэр ухаалаг эрдэмтэй бүсгүй байдаг гэсэн…айн?” гэсэн асуулт хүртэл гаргаж ирж байсан даа…. ай хөөрхий Монголчууд минь дээ, аливаа юмс , хүн харагдаж буйгаараа биш гэдгийг бүгд мэдэхээр л болсон доо.
Айлын авгай хараад шүлсээ гоожуулан магтаж буй тэнэгүүдэд хандаж хэлэхэд та нарын үзэн ядаад байгаа тэр Хүрэлсүхийн эхнэр чинь бас даруухан эрдэмтэй багш бүсгүй бий. С.Эрдэнийн гэргий ч маш ухаалаг дайчин даруухан хатагтай бий дээ… Одоо ингээд бичихээр танай Х.Баттулга чинь яасан юм бэ гээд зүхэх л байх даа… Улс орныг удирдахад эхнэрийн гоёор удирддаггүй л юм шиг санагдсан шүү.
Өөрсдөө нэг авгай олж шүтээд дараа нь тэрнийхээ нэхсэн шидмэсэнд орооцолдох вий л гэж сануулав. Бүгдийн дургүй нөгөө Ц.Элбэгдоржийн чинь эхнэр их л аятайхан бүтэн нэртэй, бүлээн зүстэй хатагтай найман жил байсаар л байв шүү… Улсаараа үзэн яддаг С.Баярын гэргий хориодхон настай хонгорхон зүстэй жинхэнэ мисс байгаа …. С.Баярцогтын эхнэр С.Баярцогтоос ч илүү эрдэм номтой МУИС ын доктор бүсгүй байв шүү…. Тэгээд яав, юу болов…Бодоцгоо доо!!! Хүний эхнэр хараад хэрэлдэж уралдаж байхаа одоо больцгоовол дээр л дээ, биднийг ийм тэнэг болохоор нөгөөдүүл нь ч албаар зургаа авахуулаад тохуурхаж суух юм даа….