Ододтой бүжиглэе шоуны чимэг болсон авьяасын ундарга “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг бөгөөд санхүүч мэргэжилтэй.

Тэрээр цахим хуудаснаа “Хүүхэд ахуй цагаасаа ээжээсээ их удаан хол байж тэр болгон хайртай гэж хэлэх боломж олдохгүй улам холдсоор нэг мэдэхэд том болжээ.

Дэлхийн хэмжээний том шоуг далимдуулж нэг мөр даацтай хайртай гэж хэлсэн минь энэ юм.Ээж дүү хоёр маань надад өнөөдөр Америк улсаас амжилтын дээдийг хүсэв. Хайртай шүү та хоёртоо” гэв.