Сэтгүүлч Б.Ганчимэг: Ц.Анандбазар бол яавч хэвийн биш

Сэтгүүлч Б.Ганчимэг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон хэрэг, үүнтэй холбоотой үүссэн асуудал, нөхцөл байдлын талаар  өөрийн байр суурийг илэрхийлж, эгдүүцэж байгаагаа онцоллоо. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах хэмжээнд хүртэл асуудал нь өрнөх магадлалтай байгааг мэдэрчээ. Тэгээд өөртэйгөө өндөр түвшинд өрсөлдсөн залуусыг харлуулж бузарлах технологи явуулах гэж байгаа юм байна.
С.Гал- Эрдэнэд бохир бичлэгээ тохох гэж ээлжит гүтгэлгээ хийлээ…
Ёстой санасаны чинь гарз шүү…
Шүгэл үлээгч Сүнээг сонгуулийн үеэр Булганы Шинэ хороонд болсон уулзалт дээр Ц.Анандбазарыг эсэргүүцэхэд, бантсандаа “ чи Өргөө орж үз” гэх мэт элий балай үг унагахад нь олон сонгогч харсан бна билээ дээ. Огт танихгүй, хараагүй л гэсэн. Өчигдөр 40 м зайнаас харсан л болов. Иймэрхүү гулгаж тэшсэн худалч хүнийг манай нутгийн хөгшчүүд
“Гал үлээх, газар гишгэх хоёроос бусад нь худал хүн шүү” гэж хэлцдэгсэн.
Үзэгч та түүний Гэрчийн талаар ярьж буйг нь харсан уу?
УИХ-ын гишүүн хүн шүү дээ. Бас хуульч гишүүн гээд байгаа. Тэгсэнээ монголчууд УИХ-ын гишүүн хүнээс айхгүй бна. Ийм муухай анархист болчихсон бна гэж загнах оролдлого хийв. Бид түүний шатахуун түгээх газрын ажилчид биш шүү. Энэ хүн ажилчдаа хүчээр аваачиж санал өгүүлдэг, одоо хүчээр цагдаа шүүхэд гомдол гаргуулна гэж ярьж байна.
Биеийн хэл, учир холбоосгүй, барьцгүй ярианууд…нь өөрийг нь бүрэн илчлэв. Сэтгэл зүйчид ажиглалт хийсэн байх.
Ц.Анандбазар бол яавч хэвийн биш гэж хэлж болохуйц нөхөр юм байна гэдэг улам тод харагдлаа.
Бузар нь илчлэгдэх тусам бурхны араар гүйж орно. Манайх гурван үеэрээ лам нар ч гэх шиг.
Нөхрийг нь нас барангуут Д.Туяа (гишүүн асан)- аас Бага тэнгэрийн газрыг дээрэмдсэн. Бизнесийнхэн бүгд мэднэ…
Юун Зундуйн Дорж ах маань тэр газрыг зааж өгсөн бэ…Танайхан Улаанбаатарын орчмын газруудыг ах дүүсдээ алчуур болгоод өгч суудаг ноёд баяд байсан юм уу. Мэднэ шүү дээ.
Бага тэнгэрийг намайг эзэгнэ гэж тэнгэр шийдсэн гээд галзуу солиотой юм ярьдаг тухай чинь хүмүүс шоолон ярьцгаадаг.
Талийгаач нагац ахыгаа одоо битгий ярь. Сайн мэднэ. Наснаасаа олон уулзаж явлаа. Тэр хүнд газар мазар манатай явсан үе нь олон шүү…
Алга болсон ахыгаа хүчирхийллийн хэргийн энэ бохир тойрог руу ядаж одоо бүү чир.
Монголын чөлөөт хэвлэлийн шарласан архив, нутаг усныхны дунд нуугдсан яриа дурсамжуудаас болгоомжилж явах нь өлзийтэй биз дээ.
Ц.Анандбазар өөрийн элий балай пиар, эндүүрчихсэн солиоролдоо хаа хамаагүй Ардчилсан намыг, түүний гишүүдийг нааж татахаа боль.
Намын даргыгаа гүтгэж , орон гаран элдвийн юм ярьж явсан чинь, хамт дэвшсэн нөхрөө яаж ар нуруу руу нь хутгалсаныг бүгд мэднэ.
Булганы МАН одоо энэ нэг юмыг дагаж ханарахаа боль.
Хорин ембүү хараад хормойгоо тосдог аав уу даа .. гэгчээр л та нар намирсан. Одоо алдаагаа зас.
Жич: MeToo эсэргүүцэл хөдөлгөөнд нэгдсэн маань нэг зөвхөн миний ярилцлагын зочин Сүнээг хамгаалсан, зөвхөн түүнийг дэмжсэн хөдөлгөөн биш болно.

Миний тэмцэл бол Ц.Анандбазарын явуулсан зүй бус бүхий л явдлуудын хохирогчид, доромжлогдон гутаагдсан бүхний ЭРХ- ийг хамгаалахад чиглэж буй юм. Учир нь зөвхөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн, мөн арай гэж амь зулбан зугтаж чадсан, тэр бүх дарамтаас авсан сэтгэлийн шархаа тээн шаналж яваа, нэр төр , сэтгэл санаагаараа хохирогсод, бизнесээ булаалган дарамтад өртөгсөд гээд бүгдэд хамаатай.

Учир нь бүгд хүчирхийлэлд хамаарна.