УИХ-ын гишүүн, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагын гэргийг Б.Ойгонжаргал гэдэг. Хутагтын нутаг гэгддэг Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн тэрээр GEM Интернэшнл гэх “их айл”-ыг анх үүсгэн байгуулсан бүсгүй.


Аав ээж хоёр нь төрсөн нутгийнхан шүтлэгт нуур болох Ойгон нуурын нэрийг оролцуулан охиндоо энэ нэрийг хайрласан аж. Б.Ойгонжаргад бүсгүй Цэрэнпунцаг заантай 1989 онд ТИС-ын 1-р курст байхдаа танилцаж, гэр бүл болж олноо Пушки нэрээр алдаршсан ууган охин Ц.Пүрэвжаргалаа 1990 онд төрүүлсэн.

Түүний дараа хоёр хүү төрүүлжээ.
Шинэхэн Ардын жүжигчин, дуучин С.Батсүхийн дуулсан “Бөхийн гэргий” дууны эзэн нь Б.Ойгонжаргал бүсгүй аж. Тэрээр “Жем Интернэшнл” ХХК нь хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулжээ. ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангиллын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр юм.

Ц.Цэрэнпунцаг гишүүний гэр бүл уг үйлдвэртээ түшиглэн 2004 онд “Тэргүүн” архины үйлдвэр, 2007 онд “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэрээр Пушки охиндоо амьдрал, бизнесийн аль аль талынх нь багш гэсэн шүү.