Ням гариг бүр “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгчидтэй уулзах болсон Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нар хайр сэтгэлийн холбоотой болсон талаар бид өмнөх долоо хоногт мэдээлж байв.

Тэгвэл тэд өнгөрөгч ням гаригын шоугаараа харилцаагаа ил гаргаж, энэ хайр сэтгэлдээ итгэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “жинхэнээсээ хос болно” гэжээ.
Тэдний хувьд шоуны эхний үед Г.Дөлгөөн-Аюуш хамтрагчдаа аймар хүйтэн хөндий хандлага гаргаж, нээх ойртохгүй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байв. Шат ахих тусам хамтрагчдаа халуун дотно хандаж, улмаар байнга тэвэрч зогсоод, магтах болгонд тэвэрч, жогтой харцаар нэгнээ хардаг болсон нь гярхай үзэгчийн хараанаас мултартаагүй. Ихэнх үзэгчид тэдний харицааг нааштай хүлээн авч байгаа бол, зарим үзэгчид “Хөөрхий охины сэтгэлээр шоу болгоод “тоглох” вий” гэх байр суурьтай байгаа аж.


Ямартаа ч, “Ханхүү” маань бүжигчин бүсгүйг гүнжээ болгон сэтгэлдээ хүлээн авсан бололтой. Түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, тавьсан зорилгодоо тууштай ханддаг, даруухан зантай бүсгүй түүнд таалагддаг гэх шаардлагыг Т.Нандин-Эрдэнэ 100 хувь биелүүлсэн бололтой. Хосууддаа сайн сайхныг хүсэе.