Өтгөн хар хөмсгөөрөө олны анхаарлыг татаж, аялгуут сайхан хоолой, уран бүтээлээрээ түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин бол СТА, дуучин Д.Намсрайноров.

Түүний “Хонгор чамдаа”, “Амрагын болзоо”, “Санах тусмаа дуулаарай” дуунуудыг сонсогчид андахгүй мэднэ. Өдгөө Ододтой бүжиглэе шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогчдын нэг тэрээр залуу насандаа хүнд гэмтэл бэртэл авч, ээждээ үүрүүлж дүүрүүлж явснаа дурсаж, өдгөө олны өмнө тайзан дээр бүжиглэж байгаадаа талархаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Гэмт бэртлийн бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх” гэжээ.

Дуучин Д.Намсрайноров “Карантин 14” шоу нэвтрүүлэгт уригдан оролцох үеэрээ “Ододтой бүжиглэе шоунд оролцож эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд 10 кг жин хассан” хэмээсэн байдаг.