Баян айлын хүү, өв залгамжлагч, ганц бие, царайлаг, бие бялдар сайтай гэдгээрээ охид бүсгүйчүүдийн “Мөрөөдлийн” тодотголд яг цав нийцдэг хүн бол Б.Самади.

 


Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хоёрдахь хүү Б.Самади 31 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Б.Баттүшиг ахыгаа бодвол тэр бараг л “нууц ноёнтон”. Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшээд ирсэн Б.Самади сүүлийн жилүүдэд гэр бүлийнхээ бизнест гол үүрэг гүйцэтгэн, аав ээждээ жинхэнэ нөмөр нөөлөг болж яваа гэх үү дээ.

“И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч, “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгч, “Алтай кашмер”-ийн өв залгамжлагч гээд түүнд дутуу зүйл үгүй.
Тэрээр Б.Баттүшиг ахаасаа түрүүлж Номин гэх бүсгүйтэй гэр бүл зохиох хүртлээ дотносож, хүүтэй болсон.

Гэвч ар гэрийнхэн нь найз бүсгүйг нь хүлээн зөвшөөрөөгүй, улмаар хүүхдээ ч өөр дээрээ авах эрх өгөөгүй тул өнөөг хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарч яваа гэдэг юм билээ. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.