Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан дэлхийн дөрөв, азийн гурван удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг өдгөө 40 насыг давсан ч, спортынхоо амжилтаар эд цэцэглэж яваа.

Охиныхоо хамт бодибилдингийн спортод эргэлт буцалтгүй орсон Г.Угалзцэцэгийн арын албыг бат даадаг хүн бол түүний нөхөр Г.Мөнгөнбаяр. Тамирчин эхнэртээ ихэд халамжтай, үргэлж дэмжиж дэргэд нь явдаг тэрээр зарим нэг тэмцээн уралдааны үеэр дасаглжуулагч адил хувцасыг нь хүртэл барьж яваа харагддаг.


Г.Мөнгөнбаяр нь зураач, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү. Жинхэнэ удам дамжсан зураач аж. Ямар сайндаа л, тэдний найзууд “Чи зураг зураад л, эхнэр чинь төмөр өргөөд л. Та хоёр мэргэжилээ сольчихсон юм биш үү. Бас эхнэрээ тэврэхээр чулуу шиг л санагддаг уу” гэх зэргээр хөгжилддөг гэсэн шүү.

Нөхөр нь Угалзцэцэгийг дагаад бодибилдингээр хичээллэж үзсэн ч хоёр сарын дараа шантарч тамирдаад больсон гэдэг.