Короновирусын халдвар өдрөөс өдөрт тархаж, тусах эсэх нь цаг хугацааны асуудал болоод буй. Тэгвэл уламжлалтын эмч тус вирусыг тусаад эдгэсэн хүн болон вакцин хийлгэсэн хүмүүст дараах зөвлөмжийг өгчээ.


Тэрээр “Ковидоор өвдөөд эдгэрсэнээс хойш 15-30 хоногийн дотор идэр залуу насны, шарын араншинтай, даралт нь ихэсдэг, толгой нь өвддөг, хамраас нь цус гардаг, биеийн хүчний ажил их хийдэг, элэгний өөрчлөлттэй, цус болон цөсний өтгөрөлттэй, халуун ногоо, спиртийн төрлийн зүйл их хэрэглэдэг, судасны нарийсалтай, зүрх томорсон зэрэг зүрх судасны өөрчлөлттэй, хөлийн судас өргөссөн, сарын тэмдэг их ирдэг, эсвэл хугацаа нь алдагддаг зэрэг хүмүүс хануур эмчилгээ хийлгээрэй.

Ковидын болон вакцины дараах цус өтгөрөх, хордлогын эсрэг үр дүн их сайн байна. Мөн өндөр настнуудыг хамаагүй ханаж болохгүй тул цус шингэлэх, зүрх судсыг дэмжих, хордлого тайлахаар Зандан 3, Тагтүг 4, Регончигтан гэх мэт тангуудыг эмчийн зааврын дагуу уулгавал тустай шүү” гэжээ.