Манай хойд хөршид ковид-19 өвчнөөр нас барагсадын тоо өмнөхөөс хамгийн дээд хэмжээндээ хүрлээ. Мөн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

Тархвар судлаачид Дельта хувилбараас түгшиж эхэлжээ. Москвагийн иргэд дахин вакцинд хамрагдах шаардлагатай болж, Орос даяар иргэд вакцинд бүрэн хамрагдах шаардлагатай тулгарч байна. Харин тус улсын ерөнхийлөгч Владимир Путин иргэдтэй хийсэн телевизийн шууд ярилцлагын үеэр “Албадан вакцинжуулалтыг дэмжихгүй, одоо ч ялгаагүй албадахгүй” гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн шууд ярилцлагын үеэр Оросын хэд хэдэн хотод вакциныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулжээ. Мөн ОХУ-ын Коммунист намын гишүүн Валерий Рашкин : “Эмийн бодисыг албадан хэрэглэнэ гэсэн нэг ч заалт хүчин төгөлдөр хуульд байхгүй” гэж мэдэгджээ. ОХУ-ын хувьд 2 тунт Спутник ви, 1 тунт Спутник лайт вакцинуудыг үйлдвэрлэж, туршилтын үр дүнг 96 хувь гэж мэдэгдээд байсан. Тэгвэл Оросын иргэд тус улсад вакцины албадлагын хэлбэр байгааг хүчтэй эсэргүүцэж байна. Хуучин соц сүлжээнд байсны хувьд эмийн бодисын албадлагын хэлбэр Монгол, Орос хоёр улсад ижил байгаа бололтой. Оросын иргэд нийгмийн сүлжээндээ вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас ажлаас халагдах нөхцөлөөр дарамт үүсгэж байгаа талаар нийтэлж эхэлжээ. Санкт-Петербург хотын захиргаа вакцинд хамрагдаагүй эмч нарт ковидын нөхөн олговор олгохоос татгалзах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ бол үнэндээ ерөнхийлөгч Путин хүн амыг албадан вакцинжуулах “сүүдрийн” бодлого барьж буйн илрэл гэж зарим нөлөө бүхий эх сурвалжууд шүүмжилж байна. Ерөнхийлөгч Путин орон нутгийн Засаг захиргааны шийдвэрийн талаар ярихдаа “Орон нутгийн эрх баригчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг ажилгүй, орлогогүй болгохоос сэргийлж чадах бүхнээ хийж байгаа. Гол нь тэд бүх “ТЭГ ЗОГСОЛТ” хийхгүйн тулд бүхнийг хийж байгаа. Манай улсад үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбар хэвийн ажиллаж байна шүү дээ. Ажиллуулах ч болно.” Гэжээ. Өвчлөл нэмэгдсээр байгаа нь вакциныг албадан хийхээс гадна хязгаарлалт тогтоож магадгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Ямартай ч нийслэл Москва хотод иргэдийг тайван хүлээн авч байсан ресторан, уушийн газрууд QR кодын системийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэдийг ихээр бухимдуулж байгаа юм. Вакцин цар тахлаас аврах уу?? эсвэл бас нэг төрлийн устгал уу ?? гэх талаар иргэд итгэлгүй, маргасан хэвээр байна. Вакцин албадлагын шинжтэй байгаа нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Эмийн бодисыг улс төрийн ямар ч нам, удирдагч баталж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин эрдэмтэд, молекул биологийн инженерүүд, генетик инженерүүд юу гэж дуугарах нь хамгаас чухал.

Гэтэл авторитор маягийн эрх барих дэглэм тогтоож буй Орос, Монгол, Хятад зэрэг улсад эмийн бодисын асуудлаар эрх баригч улс төрийн нам, удирдагчид нь эсвэл бодлого тодорхойлогч яам, тамгийн газрууд л вакцинд уриалан “дуугарч” байгаа билээ.