Хойд Америкчууд шаагим халуун цаг ууртай амь тэмцэж байх зуурт Өмнөд Америкт өнөөдөр өвлийн хүйтэн айлчилжээ.

Тодруулбал Өмнөд Америкын Бразил, Уругвай, Аргентин, Парагвай улсуудад туйлын хүйтэн жавар очиж, хэзээ ч байгаагүй хүйтэн өдөр өнөөдөр болж байна. Туйлын хүйтэн жавартай очсон шинэхэн цас Бразид улсын нутаг дэвсгэрийн ихэнхи хэсгийг бүрхжээ.

Бразил улсын хамгийн өмнөд хэсэг болох Риу-Гранди-ду-Сул мужаас Сан-Паулу хот хүртэл цас бударч, цасан бүрхүүл тогтжээ. Улмаар элсэн чихэр, эрдэнэ шиш, кофены ургацад хөлдөх аюул тулгараад байна.