Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтаар хазайсан шон 500, таггүй шон 47, өнгө үзэмж нь зэвэрч муудсан гэрэлтүүлгийн шон 1345 ширхэг, асахгүй гэрэл 209, эвдэрч хэмхэрсэн гэрэлтүүлгийн толгой 25 ширхэг байсныг илрүүлэн Улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн шалгалтаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан удирдлагын самбар, ил задгай унжилт ихтэй сип утас ашиглаж байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.