Д.Уянгаляхуан үзэмжээр дэлхийн мисст оролцох бүсгүй шалгарч байна гэв үү

Зургийн тайлбар: Д.Уянгалянхуа 2002 он

Дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах “Мисс Ворлд” тэмцээн нь 70 жилийн түүхтэй бөгөөд улс орон болгон хамгийн туршлагатай, хамгийн үзэсгэлэнтэй гэсэн зарчмаар нүсэр тэмцээн зохион байгуулж үндэсний ялагчаа тодруулдаг.

Гэтэл Монгол улсын хувьд яаж байна?

Манай улсын төлөөлөл 2005 оноос хойш “Мисс Ворлд” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын эхнэр болох Д.Уяангалянхуа Монголын үндэсний ялагчийг тодруулж байгаа аж. Энэ хүн ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулалгүй өөрийн эрх ашгийн үүднээс олон охидын эрхийг боогдуулж, тус тэмцээнд орох гэсэн тэдний хүсэл эрмэлзлийг унтраасаар удаж байна гэх мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний ялагчийг тодруулах зорилгоор олон охид бүсгүйчүүд оролцсон тэмцээн зохион байгуулсан мэтээр хуурамч мэдээлэл бэлтгэн Лондонд төвтэй “Miss World International”-д  явуулж ирсэн гэдэг. Түүний хувьд өөрсөдтэй нь урьдчилан тохиролцсон охидыг үндэсний ялагч болгохоор дэмжин маш явцуу хүрээнд “титэм зүүсэн” нэр зүүлгэж, аанай л ашиг сонирхлын зөрчил гаргасаар байна гэдгийг тэмцээнд оролцсон охид ярилцдаг аж. Уг тэмцээнд мөнгөтэй хүн явдаг уу, аль эсвэл Д.Уянгалянхуагийн ойр тойрны хүмүүс явдаг уу гэдэг нь л чухам асуудлын гол гогцоо болж байна.

“Макс групп”-ын тэргүүн хатагтай Д.Уянгалянхуа гэх энэ эмэгтэй ийнхүү олон олон охидын эрхийг зөрчиж, өөрийн явцуу эрх, ашиг сонирхлоор бусдыг ялгаварлан гадуурхсаар байгаа юу?

Бид энэ талаар цаашид илүү гүнзгийрүүлэн мэдээлэх болно.