Эрүүл мэндийн яамнаас энэ онд хүүхдүүдийн шүдэнд фтор түрхлэг түрхэх ажлыг хийхээр болж хэдэн зуун сая төгрөгийг төсөвлөөд буй. Заавал хүүхдүүдийн шүдийг өвтгөхгүйгээр ахуйгаараа аав ээж нь амыг нь сайн угаалгаж хэвшиж болохгүй байсан уу гэх хэлэлцүүлэг цахим хуудаснаа хөвөрсөн ч, тэгж ингэсхийгээд намжсан.
Төрөөс хүүхдүүдийнхээ шүдийг хайрлаж байгаа юм бол, хүнсний дэлгүүрт байдаг чихэрнүүдийг хүүхдийн харааны түвшингөөс дээш өрж яагаад болохгүй гэж…
Өөрөөр хэлбэл, тэр их мөнгөөр хүүхдийн шүдэнд нэг л удаа түрхлэг гэж байхаар ядаж энэ олон төрөл зүйлийн чихрийг хүүхдийн харааны түвшинд, мөн кассны хажууд өрөхийг хориглох хэрэгтэй.

Энэ шийдвэрт зардал гарахгүй. Зөвхөн дэлгүүрүүд сэтгэл гаргаад, хүүхдийн шүдийг хамгаалах аян өрнүүлвэл ирээдүйн иргэдийн эрүүл мэндэд нэн тустай юм.