Монголын парламентэд хамгийн олон хочтой эрхэм гэвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар.

Анх “Фэнг шүй” нэрээр танигдаж байсан тэрээр “Босоо”, “Хиншүү, “Будилаан” зэрэг хочийг олноос хүртсэн нэгэн. Тэрээр оюутан байхаасаа дорно дахины хэрэглэдэг фэнг шүйгийн зан үйлийг хийж, монголд анхлан ярьж хэлж нэвтрүүлснээр танигдаж байсан гэдэг. Харин тэрээр одоогоос 10-аад жилийн өмнөөс фэнг шүйгээ орхижээ. Өдгөө түүний үйл хэргийг шавь нар нь үргэлжлүүлэн дэлгэрүүлж яваа аж.