Нэр нэгтийн чих нэг гэдэг. Өдгөө адил нэртэй ч салбар салбартаа олныг түүчээлж яваа олны танил Намуун нарыг тоймлон хүргэе.

Тэргүүн Б.Намуун

Б.Намуун ааваасаа дутахгүй алдартай. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин тэрээр Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.
Б.Намуун 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэр өмнө нь “Баянгол” зочид буудал, “One” телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ. 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд чөлөөт гэрэл зурагчнаар 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд ажиллаж, 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын “Тэргүүн охин” Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан.

Wolasen Х.Намуун

Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намууныг тал бүрийн авьяастай гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй тэрээр хэд хэдэн кинонд тоглож, шаггүй жүжигчин гэдгээ баталсан.
Мөн өөрийн нэрийн гоо сайхны брэндээ үүсгэн байгуулж, бизнесийн салбарт ч хүч үзэж яваа.

“Хар сувд” Ц.Намуун

“Киви” хамтлагийн дуучин Намуунааг “Хар сувд” хэмээн тодорхойлдог. Түүний хувьд өдгөө хувийн амьдралдаа санаа тавьж сайн ээж, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж яваа юм. Тэрээр төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд Испанид болсон тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлж явсан удаатай. Түүнчлэн, 2001 онд Францад болсон тэмцээнээс гран при шагнал хүртэж байсан бөгөөд тухайн үедээ Монгол Улсын оны шилдэг хүүхэд болоод Ерөнхийлөгчөөс бэлэг авч байжээ. Тэрээр мөрөөдлийнхөө тухай “Би багаасаа таван настай байхаасаа л дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байлаа. Дуучин, хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Одоо эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч. Хориод жил дуулж бүжиглэсэн байна. Мөн би одоогоор “Монгол модель” агентлагийн модель. Таван настай үеийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Хүн мөрөөдөж, бодож санаж явбал хэзээ нэгэн цагт түүндээ хүрдэг юм байна. Өвөө маань урлагийн хүн учраас намайг төрөхөд л манайд төгөлдөр хуур байсан. Хожим би түүнд амь оруулсан даа. Сонгодог урлаг хүнийг зөв хүн болгодог юм шиг санагддаг. Оюутан байхад л хэцүү санагддаг байсан. Хичээлээ давтаж, шалгалт өгнө. Тэр үед “Киви” эд “Hot line”, “Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд хитүүдийг бөмбөгдөж байсан үе.
Тэр үед ажлаа зохицуулахад хүндрэл гардаг байсан ч би өөрөө их өөдрөг учраас амархан шантралгүй сэтгэл санаагаараа тэр бүхнийг даван туулж байсан” гэжээ.

Э.Намуун

Мөрөөдлийн театраас төрсөн хос бол Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар. Хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьж, хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй нийлсэн. Харин өнгөрсөн хавар тэдний дундаас анхны хүүхэд нь мэндэж, өнөр өтгөн залуу гэр бүлийн тоонд орсон. Э.Намууныг маш сайн хойд эх гэдэг. Тэрээр Б.Эрхэмбаярын том охиныг дагуулан мэргэжил сонголтын зөвлөгөөг авсан гэдэг.

Хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын асуудлаа хойд ээжтэйгээ зөвлөж байна гэхээр ямар дотно харилцаатай болох нь уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож буй биз ээ.

“Үнэг Цоомоо” М.Намуунцэцэг

“Хар сувдны нууц” уран сайхны киноны “Үнэг Цоомоо” дүрээрээ олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч М.Намуунцэцэгийг танихгүй хүн ховор. Тэрбээр “Хар сувдны нууц 1,2” , “Бүхнээс дээгүүр” , “Нийслэл хүүхэн” , “Солонгос драма Монголд” зэрэг кинонд тоглосон залуу уран бүтээлч билээ.

Өдгөө 27 настай түүний араас боксчин Н.Төгсцогт гүйдэг байсан түүх бий. Гэвч тэрээр өдгөө ганц бие.

Таеквондочин Б.Намуун

Б.Намуун нь Монгол улсын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд Монгол улсын 7 удаагийн аварга, Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн өсвөр үеийн аваргын хүрэл медальтай “Хар бүстэй” чансаатай тамирчин юм. Тэрээр сүүлийн жилүүдэд фото модель, брендүүдийн нүүр царай болж ажиллаж байгаа нь түүнийг хөдөлмөрч нэгэн гэдгийг илтгэнэ.


Уг тамирчин бүсгүй нь инстаграм хуудаснаа 130 мянган followers-тай бөгөөд цамим ертөнцөд идэвхтэй байдаг билээ.