Монголын реп урсгалын “хатан хаан” хэмээх тодотголын эзэн болоод буй нэгэн бол реппэр Mrs.M.Тэрээр эх орондоо төдийгүй олон улсад танигдаж яваа бөгөөд түүний анхны англи хэл дээрх Tasty хэмээх дууг АНУ-ын MusicXclusivesTv-ээр онцолсон.


Реппер бүсгүйн хувьд тун удахгүй анхны үрийн зулайгаа үнэрлэнэ. Түүний хувьд америк менежертэйгээр уран бүтээлээ хийдэг гэдгээрээ бусад репперүүдээс онцлогтой. Тиймээс урлаг судлаачид Mrs M-ийн дуунууд Billboard-д жагсах нь ийнхүү цаг хугацааны асуудал болоод байгаа хэмээн хэлэх болсон.
Хувийн амьдралын тал дээр нам гүмхэн байдлыг эрхэмлэдэг тэрбээр залуу реппэр Munk Tugrik-тэй үерхээд багагүй хугацааг үдэж байгаа юм. Түүний найз залуугийн хувьд мөн л АНУ-д багагүй хугацааг өнгөрүүлсэн нэгэн.

Ихэвчлэн англи хэл дээр уран бүтээлээ гаргадаг тэрбээр найз бүсгүйнхээ уран бүтээлд ч мөн багагүй хувь нэмэр оруулдаг гэнэ лээ.