Б.Идэр-Од, О.Мөнхжин нарын залуус нийлж, койн гаргах гэж буй тухай мэдээлэл олны анхаарлыг татаж, тэд өнгөрсөн наймдугаар сард IHC гэх койн гаргасан.

Тэдний койны дараа Монголд олон койн гарч эхлэв.

Иргэд койноор, амар хялбар аргаар мөнгөө өсгөнө гэх бодлоор эрсдлийг нь бодохгүй худалдан авалт хийсээр.

Тэгвэл IHC койн гаргасан О.Мөнхжин өөрөө койн гаргачихаад бусдыг койн гаргахыг хоригло гэж шаардсан өнгө аястай зүйл бичжээ. Тэрээр “ Шинэ IEO, ICO, койн гаргахыг хууль батлагдтал яаралтай хорих хэрэгтэй байна!

2017 оны ICO – нуудын дампуурал, PUMP & DUMP хэргүүд Монголд давтагдах нь. Салбарыг маань нураах нь…

Өдөр заалгүй! Шууд яаралтай. Өдөр заахаар яаран сандран IEO, ICO дайрч байна!

Би крипто зах зээлийг төрийн оролцоогүй байгаасай гэж хүсдэг ч, энэ арай дэндлээ!” хэмээсэн.

Хуульгүй байхад уриалан дуудаж, иргэдийн итгэл олон олон тэрбумыг халаасалчихаад эцэстээ ийн тараа таниулав.