УИХ-ын гишүүн асан О.Содбилэг бага залуугаасаа аав, ээжийнхээ улс төрийн орыг залган парламентэд суусан.

Түүний аав УИХ-ын гишүүн Отгонбилэг агсан 1990-ээд оны дундуур онгоцны ослоор өөд болсноос хойш түүний гэргий Туяа төр барилцаж байв. Харин түүнийхээ дараа өөрийн төрсөн хүү О.Содбилэгт “УИХ-ын ширээ”-г залгамжлуулан үлдээсэн билээ. Өөрөөр хэлбэл, энэ гэр бүл 25 жилийн турш төр барилцсан гэсэн үг.

О.Содбилэг эхээсээ хоёулаа бөгөөд охин дүү нь гэр бүлийн хамт бизнесийг нь дааж явдаг байсан. Харин түүний гэргий Э.Туул хэзээнээс загварлаг, хээнцэрээрээ алдартай нэгэн. Оюутан байхдаа ханилсан тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ.

Дөрвөн хүүхдийг нь төрөхөөс нь эхлүүлэн харж, гэрийн үйлчлэгчээр нь ажилласан бүсгүйдээ тэд хэдэн жилийн өмнө гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэж байсан.

Тэгвэл гэр бүлээ юу юунаас илүү нууцалдаг О.Содбилэг анх удаагаа олны өмнө гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ.