Хүний амьдралын баяр жаргалтай, хүнд хэцүүү цагт найзууд үргэлж хамт байдаг билээ. Тиймдээ ч нөхөрлөл, найзуудын олон сайхан дуу хит болж байсан түүхтэй.
Найзуудын тухай дуунуудаас сүүлийн үед хит болж буй дуу бол “Чамд баярлалаа.” Хэдийгээр албан ёсны клипээ цахим орчинд байршуулаад дөрөвхөн өдөр болж байгаа ч 113 000 гаруй хандалт авч хит болж байгаа дуу бол дуучин Наки, Баярцэнгэл нарын “Чамд баярлалаа” дуу юм.
Уг дууны аяыг Наки зохиосон бол үгийг G4briel зохиож, Mongal Film-ийн залуус дүрсжүүлсэн байна.
… Хамтдаа метрэлсэн гудамжны өнгө нь өөрчлөгдөхөд
Хамт алхсан найзын минь сэтгэл хэвээрээ… гэх энэ хэсэг уг гэгээн сайхан уг уран бүтээлийн хамгийн гоё хэсэг бөгөөд тус бүтээлийг бүрэн эхээр нь хүргэж байна.