Монголын хүчирхэг хоолойтой бүсгүйчүүдийн нэг бол “дуурийн” дуучин Ө.Уянга.

Дуурийн гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрээр сүүлийн хэдэн жил нам гүм байсны эцэст өнөөдөр нутгийн дуучин бүсгүй С.Нарангийн гавьяат авах ёслолын үеэр олны өмнө ил гарав.
Түүний хувьд хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай. Гэхдээ яагаад ч юм хүүгийнээ аав, анхны нөхрөөсөө салснаас хойш түүнийг тойрсон эрчүүд, хайр дурлалтай холбоотой хов жив тасарч байсан удаагүй. Харин сүүлийн хэдэн жил дуурийн найрал дуучин Б.Баатархүү хэмээх мөн л өөрөөсөө дүүмэд эртэй дурлалын романс үүсгэж, хоёр хүүг нь төрүүлж өгсөн.

Эрсний эцэст олно гэгчээр Ө.Уянга одоо л нэг мэргэжил нэг, сонирхол хобби болоод зэрэг зиндаа дүйцэх жинхэнэ заяаны ханиа оллоо, үүрэндээ суулаа хэмээн ойр дотныхон нь ихэд олзуурхаж, ам сайтай байгаа гэсэн. Хосуудад урт удаан амьдрал, аз жаргал хүсье.