Удам дамжсан уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог бүсгүй бол жүжигчин Х.Баярмаа. Оюутан байхаасаа гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн явж байсан тэрээр энэ жил 28 настай.

Гэвч нөхөр байтугай, найз залуугүй яваа тэрээр сүүлийн үед өөрт нь таарч тохирох эр хүний эрэлд гараад буй сурагтай.
Энд тэндэхийн хүлээн авалт, арга хэмжээг алгасахаа больсон тэрээр өөрийнхөө өвөрмөц болзооны тухай нэгэн нэвтрүүлэгт ярихдаа “Өнгөрсөн зун нэгэн залуутай маш сонирхолтой болзоо хийсэн.
Гэрийнхэнтэй нь хамт хөдөө аялалд явсан. Миний хувьд олон дурсамж үлдээсэн ч, тэр залуу маань гадаадад суралцдаг учир харилцаагаа гүнзгийрүүлж чадаагүй” хэмээн ярьжээ.