Утга зохиол судлаач шүүмжлэгч, “Алтан өд”-ийн 5 удаагийн шагналт, МЗЭ-ийн шагналт, СУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор П.Батхуяг таалал төгсөж Монголын утга зохиолын салбарт хүнд гарз тохиолоо. П.Батхуяг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач байлаа.

Талийгаачийн ар гэр, түүний уран бүтээлийг уншиж, номын дууг сонссон үе үеийн залууст эмгэнэл илэрхийлье.