Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагийн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гуайг өдгөө 80 насны босго алхаж яваа гэдэгт хэн ч итгэхгүй, толиотой сайхнаараа.

Түүний ой ухаан ч бие шигээ саруул сайхан байгааг уншигч та манай сайтын дуранд өртсөн энэхүү гэрэл зургаас харж болно.


Хэдхэн хоногийн өмнө болсон яруу найргийн цэнгүүний үеэр цовоо цойлгон, жавхаатай гэгч нь сууж байгаа харагдсан.
Тэрээр 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн бүтээл нь хаагдаж “Эсэргvv” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Тэрбээр цөллөгт байхдаа тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж явсан нэгэн.

Энэ хугацаанд олон ч өнгө солигдож, орчлон эргэсээр өнөөдрийг хүрсэн билээ.


Ташрамд дуулгахад, тэрээр уншигч бидний багаасаа үзэж өссөн “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичсэн эрхэм юм.