Монголын кино урлагт “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр анх танигдаж, улмаар дунд сургуулийн ширээнээс салах уу, үгүй юу “Монголын мисс” болж явсан бүсгүй бол шүдний эмч Б.Бадамцэцэг. Ид мандаж байхдаа үе тэнгийн Алтаншагай гэх залуутай дуулиантай хуримлаж байсан тэрээр өдгөө хоёр хүүхдийн хамт амьдардаг.


Нөхрөөсөө са л са н  гэдгээ зоригтой хэлсэн тэрээр хувийн амбиц карьераа илүү хөөх болсон.

Тиймдээ ч хөдөө орон нутаг, 21 аймгийн хамарсан шүдний кабинетийг байгуулж үнэ төлбөргүйгээр хүүхдүүдийн шүдний асуудлыг шийдэж өгдөг. Мөн их ажлынхаа хажуугаар кино уран бүтээлд дүр бүтээсээр буй.