Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж гурван настнуудыг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авахаа мэдэгдлээ.

Тэрээр “Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.

Гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж бий.

Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээн шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна” гэв.