Уншигчдаа бид Тэр хэнтэй болзож байсан бэ? Хэмээх шинэхэн булантай болж байна. Бид алдартнуудын хэн нь хэнтэйгээ болзож байсан тухай мэдээллийг хүргэх болно. Энэ удаад дуучин жүжигчин Селена Гомезын талаар хүргэж байна.

Өсвөр наснаасаа л од болсон бүсгүй өнгөрсөн хугацаанд зургаан залуутай болж, үерхэж байсан бөгөөд түүний энэхүү дотно нөхөрлөлийн нийт хугацаа нь 7 жил 5 сар ажээ. Ингэхээр дуучин жүжигчин бүсгүй маань нэг хүнтэйгээ дунджаар нэг жил 9 сар л болзсон гэсэн үг юм. Харин хамгийн хурдан салсан харилцаа нь ердөө нэгхэн сар гэнэ шүү. Гэхдээ энэ тоон мэдээлэл олон жилийн өмнөх тооцолол байна лээ…  Ингээд үзэсгэлэнт бүсгүйтэй хэн хэн хэдэн онд болзож байсныг хамтдаа харж, эргэн дурсан, санах ойгоо сэргээцгээе.

2008-2010 онд дуучин Ник Жонастай тэрбээр үерхэж байжээ. Гэвч хосууд салсаан. Яагаад салсныг нь хосууд өөрсдөө л мэдэх байх даа. Ямар ч байсан дуучин, жүжигчин бүсгүйн экс нь өөрөөсөө 10 гаруй насаар эгч 2000 оны дэлхийн мисс Приянка Чопратай гэрлэж, аав болсон. Харин энэхүү харилцаагаа Селена Гомез “Хүүхэд насны хайр” хэмээн нилээн хожуу тайлбарласан.

2009 оны 04-07-р саруудад жүжигчин Тайлор Лаутнертэй болзож байжээ. Хосын харилцаа удаан үргэлжлээгүй. Тэднийг салснаас ердөө нэгхэн сарын дараа Тайлор өөр нэгэн дуучин бүсгүйтэй болзож эхэлсэн. Тодруулбал, Селенагаас салаад л шууд найз Тайлор Свифттэй болзчихсон гэж байгаа. Манайхаар бол зохиолын дууны учиртай гурван толгой шиг л юм болсон гэж хэлж болно. Гэхдээ найз бүсгүйгээсээ урвасан тэдний харилцаа болзоо нь ч удаан үргэлжлээгүй ээ.

L

2010-2018 онуудад Жастин Бибертэйгээ ядаргаатай олон салж нийлсэн гэдгийг уншигч та бүхэн санаж байгаа. Нийлэхээрээ хоёр биендээ гэнэтийн бэлэг барьж, ёстой л баяр хөөр, догдлол, маргаан гээд бүхий л мэдрэмжийг нэгэндээ өгч байсан. Салахаараа хоёр талд өөр хүмүүстэй болзоод л папарацид өртөөд л… Жастин Биберийг гэрлэхэд хөөрхий Селена нь эмчилгээнд явах хүртлээ л гундаж, дордсон түүхтэй. Ямартай ч өдгөө Жастин Бибер нь загвар
өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэсэн.

2014 онд Италийн бизнесмэн Томассо Чиабратай нэг хэсэг аялж зугаалсан. Гэхдээ энэ харилцаа гэнэт эхэлсэн шигээ л гэнэт дууссан. Тэдний аялал, зугаалгыг батлах нэг л зураг буюу папараци дэлхий нийтэд тархсан нь доорх зураг.

2015 онд DJ Зедд-эй болзсон гэх мэдээлэл байдаг. Гэхдээ харилцаа хайр дурлалын биш маркетингийн, бүтээл сурталчлах харилцаа байсан ч гэх тайлбар
байдаг. Хосууд байсан эсэхийг тэд өөрсдөө л хэлэх байх. Гэхдээ л Зедд хэмээх энэ залуу дуучин, жүжигчин бүсгүйн болзож байсан залуусын тоонд үргэлж багтдаг юм шүү.

2016 онд Сэмюэл Кросттой болзсон. Хөтлөлцөж болзоонд гүйгээд л, папарацид өртөөд л уг нь  хэсэг жаргалтай байсаан тэд. Гэвч энэ харилцааныхаа талаар хэн нь ч албан ёсны үерхэл гэж мэдэгдэл гаргаагүй. Тэдний харилцаа уламжлал ёсоороо нэг их удаагүй. Харин салалтын гэм бурууг Сэмюэлом
Крост өөртөө хүлээж Инстаграмдаа уртаас урт захиа бичиж байв.

2016 онд жүжигчин Орландо Блүүмтэй болзсоон. Харин Орландо Блүүм нь Селенагаас гадна дуучин Кэти Перритэй давхар болзож байсан. Хайр дурлалын гурвалжин удаан үргэлжлээгүй. Гэхдээ хайрын гурвалжин бүхий зургууд нэг хэсэгтээ л цахимд дуулиан тарьж байсан.

2016 онд болзсон өөр нэг хүн бол Чарли Пут. Тэдний хамтран дуулсан “We Don’t Talk Anymore” дуу нь ч хит болсон.

2017 онд дуучин бүсгүй эрс шийдэмгий сонголт хийсэн нь дуучин Вийкэнд. Тэдний үнсэлцэж байгаа зураг олон нийтэд хүрснээс хойш тэдний харилцаа эхэлсэн гэж тооцвол 10 сарын дараа салсан.

Үүнээс хойш тэрбээр нэг хэсэг сэтгэл засал болон эрүүл мэндийн шалтгаанаар нэг хэсэгтээ л ганц бие явсан. Мэдээж хэрэг ганц нэг болзоо байлгүй л яахав. Гэхдээ тэдгээр болзоо нь дээрх харилцаануудын хэмжээнд хангалттай үргэлжлээгүй тул энд дурдсангүй.

2021 оноос Ахмад Америкийн дүрээр та бидний танил болсон Крис Эванстай болзож эхэлсэн гэж байгаа. Гэхдээ харилцаагаа нууцалж байгаа бөгөөд
шүтэн бишрэгчид нь найз залуугийнхаа цамцаар гангарсан байна гээд л шуугиад л байгаа. Тэд нэг ресторан, нэг студиэс гарч явах нь санаандгүй тохиолдол ч биш л байх. Ямартай ч үерхэж байгаа нь үнэн бол хөөрхөн хос гэх нэршил тэдэнд тохирно хэмээсэн байх юм.

Бэлтгэсэн Т.Энхриймаа