Хөвсгөл аймгийн Мөрөн суманд яг одоо ““Намрын өнгө-Хөдөлмөрийн шим 2022 үзэсгэлэн худалдаа болж байна.

Тус үзэсгэлэн худалдаанд Хөвсгөл аймгийн 23 сумын брэнд, шилдэг бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулж байна.

Мөн төмс, хүнсний ногоо болон олон төрлийн мод, жимсний үрсэлгээг хямд үнээр худалдаалж байгаа аж.

Тухайлбал, сарлагийн ааруул 1 кг нь 15 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол цэвэр шар тос 20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад оршиж байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29, 30-ний өдрүүдэд үргэлжилнэ.