“Эх үрийн судар”, “Үрийг хүмүүжүүлэх судар” номоороо уншигч биднийхээ оюуныг мялаасан “Монгол Ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч, соёл судлаач Ц.Наранханд “Байх гал”, “Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр” номуудаа уншигчдын хүртээл болгоод удаж буй.


Цагтаа их хотын цуутай гоо үзэсгэлэнтэй хөөрхөн охидын нэг явсан түүнийг манай сайтын гэрэл зурагчин хараандаа буулгажээ.
Соёл судлаач Ц.Наранхандыг “грек” Зулаа хочоор нь мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр анх “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон гэхэд болно. Тэр ид олноо танигдаж байхдаа тухайн үеийн монголын толгой баячуудын эгнээнд алхаж явсан “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан түүхтэй. Өдгөө хоёр дахь амьдралын ханиараа энгийн нэгэн эмч залууг сонгож гурван хүүгийн ээж болсон.