Тэр цагаан цамцны зах гялалзуулан, цаанаа нэг гүжирмэг, эрэмгий, газар хүртэл минийх гэсэн шиг товолзтол алхалж яваа нь өөртөө итгэлтэй, бардам сэхүүн харагддаг.

Сэлэмний ир мэт хурц, зоримог, буцашгүй, цуцашгүй хязгааргүй тэмүүлэлдээ хүрэх гэж мэт асч, дөл мэт бадарч явдаг тийм жүжигчин түүнээс өөр хэн байдгийг монголын үзэгчид мэдэхгүй.
Тэр цагаан шүд яралзуулан, уруул дээрээ бүгээн инээмсэглэл эсгэн, тунгалаг хар нүдээ бүжиглэх мэт солбицуулан дүүхэлзээд гарч ирэхэд урлагийн тайзанд нар мандах мэт гэгээ татуулж, үзэгч олны сэтгэл сэргээнэ.
Тайзан дээрээс үзэгчдэд үгээ шидэж хүргэнэ гэдэг эгэлгүй хүний л үйл. Ийм нэгэн үгийн шидтэн уншигч таны хэтэрхий ойрын танил, садан шиг санагдах вий. Түүнийг Монгол Улсын ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва гэх
Түүний бүтээсэн дүрийг үзэж суухад “Энэ чинь хэнсэн билээ” гэх бодол аяндаа төрөх төдийгүй бүр цаашлаад үйлийн үргүй танил нөхөр минь нүд булааж, сэтгэл гэгэлзүүлээд “Хэн билээ” гэж дахин дахин бодоход хүргэдэг. Зарим дүр нь “Өө энэ чинь манай нутгийн өнөө хэн шив дээ гэж сэтгэлд бууж ирнэ.
Өнөөдөр Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэгдагва, Д.Мэндбаяр нар шиг найрсаг дотно, үлгэртэй сайхан гэр бүл ховор байна. Хайр хайраа олно гэдэг энэ биз ээ. Агуу их авьяас нэгэн ханат гэрт ханилан сууж хэн хэнээ тэтгэн авьяас билгийн гал бадрааж явна.