World Bodybuilding, physique sport champiomships2023 буюу 2023 оны Дэлхийн бодибюлдинг, бялдрын спортын аварга шалгаруулах Өмнөд Солонгосын Гангвон мужийн Вонжу хотын Оак Вэллей амралтын газарт 2023 оны 11-р сарын 06-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Б.Хишигзаяа Монголын бодибилдинг фитнесийн түүхэнд хошой аварга боллоо. Тодруулбал, Модел -165 ангилалд Монгол улсын тамирчин Б.Хишигзаяа 1-р байр алтан медаль Модель +35 нас ангилалд Монгол улсын тамирчин Б. Хишигзаяа 1-р байр алтан медаль тус тус хүртэж, анх удаа хос алтан медаль авч, Монгол төрийн дууллаа ХОЁР удаа дэлхийн тавцанд эгшиглүүлж чадсан байна.