Алдарт “Voice of Mongolia” шоуны анхны ялагч Ц.Энгүүн өдгөө 21 настай том бүсгүй болжээ. Өдрөөс өдөрт гоо үзэсгэлэн нэмж яваа тэрээр кино урлагт хөл тавьж, “Хотулан гүнж” кинонд тоглосон.

Өөрийн амжилтын ард аав, ээж минь байдаг хэмээн ам бардам хэлдэг тэрээр киноны нээлтийнхээ үеэр мөр, цээжээ гаргасан бариу хар даашинз өмсөж, үсэндээ орчин цагийн тоорцог мэт зүүсгэл зүүсэн нь тун чиг үзэсгэлэнтэй харагдаж байв.
Монгол хэв маягийг үсэндээ шингээж гоёсон тэрээр сүүлийн үед уран бүтээлээс түр хөндийрөөд буй. Цаашид гадаадад явж урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэйгээ илэрхийлсэн тэрээр амьдралд яарахгүй байгаа гэсэн шүү.