“Ард Санхүүгийн Нэгдэл’-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ажилчидаа ийнхүү баярлуулжээ. Ard Financial Group жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын арга хэмжээгээ энэ жил цахимаар зохион байгуулжээ.

Улс даяар эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж, айл өрхүүдэд амаргүй байгаа энэ үед компанийн нийт ажиллагсдаасаа азтан шалгаруулж, супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашины азтанаа шалгаруулсан байна.

Тэд цахим хуудаснаа “Ийнхүү аз од нь гийж, азтанаар шалгарсан 2 бүсгүйдээ дахин дахин баяр хүргэе.

Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан болсон бол.Нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа.Шагнал урамшуулал нүдээ олно гэдэг юутай билэгшээлтэй” хэмээсэн байна.