Өнгөрсөн жилийн өдийд дэлхийн гоо сайханчдын олимп буюу “OMC Hair world” наадмаас хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртсэн нүүр будагч бол“EEGII” косметиксийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг.

Тэрээр өчигдөр болсон Hair couture 2022 шоуны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа нь сайтын гэрэл зургийн дуранд өртжээ.
Түүний хувьд эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхдөө арьс арчилгааг илүү сайн хийж байхыг байнга дурьддаг. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд “Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж элдэв, асуудалгүй арьсан дээр будалт хийх мэдрэмж ямар гоё байдаг билээ. Манай бүсгүйчүүдийн гол анхаарах зүйлүүд: Арьсаа дутуу цэвэрлэдэг, буруу бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй. Өөрөө судалж биш хүмүүсийн ам дамжсан яриагаар худалдан авалт хийдэг гэх мэт олон шалтгаанууд байдаг.
Манай монгол орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, орчны бохирдол гээд олон хүчин зүйлүүдээс болоод байнгын хамгаалалт, арчилгаа шаардагддаг шүү”гэжээ.