Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын эхээр Хөвсгөл аймгийн Ханх суманд очиж загасчилсан талаар нэгэн иргэн твиттерт жиргэжээ.

Ингэхдээ нисдэг тэргээр өөрсдөө хүрч очсон байж, газраар бөөн бөөн автомашины цувааг явуулж, хамгаалалт авсан талаар онцолжээ.

Тэрбээр “Эрхэм попын хаан данхан толгойт Оюук маань Хөвсгөл аймгийн Ханх суманд нисдэг тэргээр хоёрдугаар сарын 2-3-ны хооронд ирж загасчилж байгаад буцсан сурагтай. Онгоцоор нисэж байж, газраар бөөн хамгаалалттай машин цувуулдаг нь яаж байгаа юм бэ” хэмээсэн байна.

Энэ иргэний бичсэн зүйл үнэн бол Л.Оюун-Эрдэнэ сайд хууль зөрчсөн гэсэн үг юм.
Учир нь Хөвсгөлийн омоль, хилэм загас нь хуулиар агнахыг хориглож, Улаан номд оруулсан загас юм. Тухайлбал амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлд буюу, 10.1.6-д зааснаар загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэхийг хориглодог.


Мөн загас агнуурын хориотой улирал үргэлжилж буй. Загас агнуурын хорионы улирал гэдэг нь тухайн загасны үржлийн үед барихыг л хорьж байгаа явдал юм. Загас нь ургамал болон махан идэштэй байдаг. Улаан нүдэн, живэр гэх мэт нь ургамлаар хооллодог бөгөөд ургамал эсвэл чулууны доор амьдардаг. Махан идэшт загаснууд гэвэл тул, зэвэг, нохой сугас, цурхай гэх мэт болно. Тэд гол нуурын гүн хэсэгт жижиг загас жараахайгаар хооллон амьдардаг. Загас зовхи байхгүй учраас нүдээ цавчдаггүй. Доош живдэггүйн учир нь нуруундаа хөвөхөд зохилдсон хийт цуух хэмээх хийгээр дүүрсэн хүүдийтэй байдагтай холбоотой. Үржил нь нэгдүгээр сараас тавдугаар сард явагдаж, жилд нэг удаа түрс шахах ба хоёр удаа түрсээ шахдаг загас ч бий.