“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтой нэгэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өдгөө 51 настай тэрээр дөрвөн хүүхдийн аав. Эхнэр А.Янжингаажидтайгаа хожуу амьдрал зохиосон ч, хүүхдүүд нь эхнээсээ өсвөр насных болжээ.


“Хамар” Т.Ганболдын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг олон нийтэд дэлгэж, дуулиан дэгдээн УИХ-ын сонгуульд оролцсон ч тусыг олоогүй.

Тэглээ гээд тэрээр бууж өгөхгүйгээ мэдэгдэн, шударга үнэний төлөө, залуу бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс дуугарах болно хэмээж байв.
Т.Ганболдыг таниж мэддэг хүмүүс түүнийг “жинхэн мужик” хэмээн үнэлэх нь бий. Тэдний яриаг батлах гэсэн мэт өнгөрсөн жилүүдийн хөл хорионы үеэр тэрээр өвчний шалтгаанаар орон нутгаас ирэн Улаанбаатарт хөл хорионд орсон 100 иргэнд өөрийн КОРПОРЭЙТ КОНВЭНШН зочид буудалдаа өрөө гаргаж өгч тусалъя хэмээн мэдэгдэж, уг мэдэгдэлээ хэрэгжүүлж байсан удаатай.