Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

13 дахь жилдээ зохион байгуулагдах “Мөнгөн мод” арга хэмжээний үеэр Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва шагнал хүртлээ.

Тэрээр тайз,дэлгэцийн шилдэг жүжигчнээр шалгарлаа.Халуун баяр хүргэе.